ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

МОНХАУЗ ХХК

“Монхауз” ХХК нь 2001 оны 11-р сард барилга угсралт, гадаад дотоод худалдааны чиглэлээр анх байгуулагдсан бөгөөд өдгөө 6 салбар аж ахуй нэгжтэйгээр Монхауз групп болж үйл ажиллагаагаа явуулж байна.


Манай компанид чадварлаг инженер, мэргэжилтнүүд нэг баг болон ажиллаж байна.  


Манай компани нь өөрсдийн бүтээн байгуулалтаараа ”Монгол Улсын Бичин жилийн шилдэг барилга”-2004 он, “Их Бүтээн байгуулалтын эзэд”- 2005 он, “Шилдэг аж ахуй нэгж”-2007 он, “Шилдэг ажил олгогч эзэн”-2007 он , "Нийслэлийн татварын газрын шилдэг татвар төлөгч байгууллага"-2009 он, "Нийслэлийн татварын газрын “А” үнэлгээтэй шилдэг татвар төлөгч"-2012 он зэрэг шагнал, өргөмжлөлийг тус тус хүртсэн.


Манай барилгуудад шинэлэг санаа, шинэ технологи тусгагдсан, гадна фасад нь өнгө үзэмж сайтай хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд техник  технологийн дагуу  байгальд  болон хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй барилгын материалаар хийгддэг бөгөөд гадна тохижилт, гэрэлтүүлэг хийгдсэн. Айл өрх бүрт хуваарилах хайрцаг бүхий халаалт, орчин үеийн системийн иж бүрдэл,  домофон систем байрлуулсан, дотор засалд шинэлэг санаа гаргасан.