ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

КЕАРО ХАУС ХХК

МОНХАУЗ ГРУППЫН дэргэдэх “КЕАРО ХАУС” ХХК нь 2012 онд гадаад худалдааны чиглэлээр байгуулагдсан бөгөөд барилгын материалын худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг. 


Орчин үеийн дэвшилтэд техник  технологийн өнөө үед байгаль орчинд болон хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй барилгын материалын ЭКО бүтээгдэхүүнийг хэрэглэгч түмэндээ бид нийлүүлж байна.


Манай компани нь БНСУ-ын “DAEBO PAINT” Co.,Ltd болон “Sinhan Wallcoverings” Co.,Ltd-тай хамтран ажилладаг бөгөөд цаг үеийнхээ онцлогийг харуулсан барилгын гадна, дотор засал чимэглэлийн төрөл бүрийн эмульс, будаг, 100%-ийн байгалийн түүхий эдийг ашиглан хийсэн загварын төгс шийдэлтэй, дээд зэрэглэлийн чанартай ханын цаасыг хэрэглэгчдэд хүргэж байна.


Манай компаний оруулж ирж буй бүтээгдэхүүнүүд нь байгалийн жинхэнэ уран зураглалаас үүдэлтэй, дахин давтагдашгүй, ер бусын өвөрмөц төсөөлөл хүсэл тэмүүллийг илэрхийлж бидний өдөр тутмын амьдралд байгалийн өнгө төрх гэрэл гэгээ, өвөрмөц орчинг бүрдүүлж чадна.