ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

МОНХАУЗ СЕРВИС ХХК

“МОНХАУЗ ГРУПП”-ын дэргэдэх “МОНХАУЗ СЕРВИС” ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.


Одоогоор “МОНХАУЗ” ХХК-ийн барьсан 2-3 барилгын айл өрх, аж ахуй нэгжийн халаалт, халуун хүйтэн усаар хангах, бохир усыг татан зайлуулах, сантехник, цахилгааны засвар үйлчилгээг 24 цагийн туршид хариуцан ажиллаж, энэ чиглэлийн үйл ажиллагааг явуулж байна.


Компани нь бие даан үйл ажиллагаа явуулахад шаардлагатай машин тоног төхөөрөмжөөр хангагдан, мэргэжлийн боловсон хүчин болох инженер, техникийн ажилтан ажилчид болон удирдлагын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.


Тухайн орон сууцны байруудын гадна дотор сантехникийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээнээс гадна 500 метр бохирын шугам хоолой, бохир ус цуглуулах худаг, өргөлтийн нассосны ашиглалт засвар үйлчилгээг хариуцан ойролцоох байрнуудад үйлчилгээ үзүүлж байна.


Иймд манай компани нь өнгөрсөн 1 жилийн хугацаанд өөрсдийн хийсэн ажлын туршлага, инженер техникийн ажилчдын дадлага, мэдлэг чадварт тулгуурлан энэхүү ажилаа цаашид үргэлжлүүлэн хийж гүйцэтгэх бүрэн боломжтой болсон.


Цаашид ОСНААУГ болон Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс гаргасан тогтоол шийдвэрийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж хамтран ажиллаж байх болно.