ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ЛҮҮК ПРЕСС ХХК

Манай компани нь 2011 онд Хэвлэл мэдээллийн чиглэлээр байгуулагдсан бөгөөд дэлхийн соёл, гоо сайхан, сэтгүүл зүйн түүхэнд хувьсал өөрчлөлтийг авчирсан, дэлхийн Топ брэндүүдийн 3-рт бичигддэг “PLAYBOY” сэтгүүлийг бид албан ёсны эрхтэйгээр 2012 оны 10-р сараас эрхлэн гаргаж байна.


“PLAYBOY” сэтгүүл нь анх 1953 онд АНУ-д хэвлэгдэн гарч эхэлснээс хойш одоо дэлхий нийтээр 15 сая гаруй уншигчидтай, нийт 37 оронд хэвлэгдэн гарч буй эрэгтэйчүүдэд зориулсан дэлхийн хамгийн амжилттай сэтгүүлийн нэг юм. 


Дэлхийн 37 улсад өөрийн салбартай, үе үеийн соёлт залуусын дуу хоолой, хөтөч, дотны зөвлөх нь байхын тулд сэтгүүлээрээ дамжуулан олон ургальч үзэл бодол бүхий нийтлэл, зураглалуудыг уншигчдад санал болгох үүднээс Хью Марстон Хефнер 1953 онд анх PLAYBOY-г байгуулжээ.


PLAYBOY бол өнгөрсөн 60 жилийн турш секс, нөхөн үржихүйн хяналт, иргэний эрх, ДОХ-ын эсрэг, ижил хүйстний эрх, дайн, нийгмийн хүлцэнгүй байдал, хувь хүний эрх чөлөө гээд  түүхэнд хамгийн зөв талд байсаар ирсэн нь манай хамт олны хувьд санаа нэг байсан тул сэтгүүлийг эрхлэн гаргах болсон шалтгаан билээ.


Тус сэтгүүл дэлхийн алдартай брэндүүдтэй хамтран ажилласаар ирсэн нь сэтгүүлийн нэр хүнд,  уншигчдын түвшин хүрээг тодорхойлдог билээ.


“Entertainment for Men” гэсэн уриатай энэхүү сэтгүүлийн нийтлэлийн бодлого нь тухайн улс орны амжилттай ажиллаж амьдарч, эх орон, ард түмэндээ хүчээ өргөж яваа хийморьлог эрчүүдэд зориулагддаг.


“PLAYBOY MONGOLIA” сэтгүүл нь өнөө үеийн эрчүүдийн дуу хоолой, хүсэл сонирхолд нийцсэн олон ургальч үзэл бодлыг илэрхийлсэн нийтлэл, ярилцлага, сурвалжлага, фото агшин, халуухан мэдээ мэдээллийг уншигчиддаа хүргэхийн зэрэгцээ та бүхний дотны зөвлөгч байх болно.


Дэлхий дахинд тус сэтгүүлийг эротик болон порнографи чиглэлээс эрс тэс ялгаатай болохыг олон нийтээр хүлээн зөвшөөрдөг бөгөөд нийгэм улс төр бизнес эдийн засгийн чиглэлийн нийтлэлүүдээрээ нэрд гарсан танин мэдэхүй ба ашигтай зөвлөгөө, мэдээлэл, хөнгөн хошигнолоороо алдартай болохыг онцлох  нь зүйтэй.


Тиймээс зөвхөн энэхүү ажил хэрэгч хандлага, эрчүүдийн сонирхлыг бүрэн хамарсан өргөн хүрээний мэдээллээрээ дэлхийд тэргүүлэх сэтгүүлээр шалгарсан түүхтэй. Харин үзэсгэлэнт бүсгүйчүүдийн зургаар хавтас болон дотроо чимэх нь “нүд амраах” зориулалттай бөгөөд эротик агуулгагүй юм. Үүгээрээ ч бусад цэвэр бизнес чиглэлийн сэтгүүлүүдээс илт давуу талтай.