ЗАМЧ ИРЭЭДҮЙ ХХК
МОНХАУЗ ГРУППЫН дэргэдэх “ЗАМЧ ИРЭЭДҮЙ” ХХКомпани нь 2004 оны 03-р сард анх байгуулагдсан бөгөөд монгол улсын зам гүүрийн барилга угсралтанд өөрийн хувь нэмрийг оруулсан туршлагатай, чадварлаг инженер, мэргэжилтнүүд нэг баг болон ажиллаж байна.
- Төв аймгийн Өндөр ширээт суманд 107,5 у/м төмөр бетон гүүр “ML” ХХКомпаний туслан гүйцэтгэгчээр
- Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Ерөө гол дээр 136,8 у/м, ригель давхар жишүү зураастай гүүр “ML” ХХКомпаний туслан гүйцэтгэгчээр
- Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 1-р хороо НАЗГазрын захиалгаар Нарангийн гол дагуух 5,2 км зам
- Сэлэнгэ аймгийн Шарын гол суманд Бууртын гүүр 12,25 у/м
- Сэлэнгэ аймгийн Шарын гол суманд Аргалын гарамын гүүр 24,5 у/м
- Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг Сэлбэ гол дээрх “Голдин Вилл” хорооллын 145,67 у/м төмөр бетон гүүрийн ажилд “Эм энд Жи Констракшн” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр
- Улаанбаатар хот Налайх дүүрэг 4-р хорооны нутаг дэвсгэрт Шашны байгууллагын шугамаар Солонгосын шинэ тосгон төслөөр 22 у/м төмөр бетон гүүр
- Дархан-Уул аймгаас Шарын гол сум орох замд “ICD”-ийн төслөөр 24,36 у/м хоёр ширхэг гүүр
- Ховд аймгийн Мянгад суманд Ховд гол дээрх 144,95 у/м төмөр бетон гүүрийн их засварын ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн.
- 2009 онд УБ хот ЧДүүрэг 2-р хороо “МОНХАУЗ” ХХКомпаний барьсан Мөнгөн завъяа дэлгүүрийн хойд талын 5-н давхар орон сууцны барилгын гадна зам талбайн тохижилтын ажил
- 2010 онд УБ хот Хан-Уул дүүрэг 1-р хороо “Монхауз” ХХКомпаний 6 давхар орон сууцны барилгын гадна зам талбайн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн.
- 2011 онд УБ хот Хан-Уул дүүрэг 15-р хороо “Монхауз” ХХКомпаний 12 давхар орон сууцны барилгын гадна зам талбайн тохижилтын ажил
- 2012 онд “Петровис трейд” ХХК Толгойт дахь Шинэ агуулахын зам талбайн ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн.