ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

АЙ ЭС БИ ХХК

МОНХАУЗ ГРУППЫН дэргэдэх “АЙ ЭС БИ” ХХК,  DREAM DOORS хаалганы үйлдвэр нь 2007 онд барилгын дотор хаалга болон тавилгын үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулагдаж, хэрэглэгчдийн талархлыг хүлээн амжилттай ажиллаж ирсэн билээ.


Орчин үед барилгын дотор хаалга нь интерьер дизайн, тавилгын салшгүй хэсэг гэж тооцогдох болжээ. Тиймээс бид орон сууц, албан тасалгааны дотор хаалгыг хамгийн сүүлийн үеийн шинэ технологийн дагуу орчин үеийн загвар, өнгийн өргөн сонголттойгоор үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэж байна.


Бид үйлдвэрлэлийн хүчин чадал, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж бүрэн автоматжсан тоног төхөөрөмжүүдийг 2012 онд БНХАУ-аас оруулж ирж үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна.


Цаашид шинэ дэвшилтэд технологоор элит болон энгийн өнгө загварын өргөн сонголттой, шинэ загварын хаалга үйлдвэрлэн хэрэглэгч таньд хүргэхийн төлөө ажиллаж байна.